PTC дарж эхлэх гэж байгаа хүмүүст хэд хэдэн шаардлага тавих хэрэгтэй байх гэж бодож байна.
1. Мэдээж өөрийн гэсэн компьютертой байх хэрэгтэй.
Энэ нь 1 хүн 1 л компьютер ашиглана. 1 компьютер дээр 2 хүн бүртгүүлж болохгүй бас бүртгүүлсэн компьютероосоо өөр компьютероос орж болохгүй гэсэн үг. Хэрвээ тэгэх юм бол цаанаас хаах болно.
2. Өдөр болгон PTC сайтруугаа орж дарж байх.
Өдөр өнжилгүй дарж байж л та идэвхтэй байж байж л амжилт олно. Хэрвээ та завгүй дарах боломжгүй бол өөр хүнд хэлээд даруулж болно ш дээ. Та нэг өдөр дараагүй орхисон бол таны түрээслэсэн гишүүн болон элссэн гишүүдийн чинь тэр өдрийн урамшуулал танд орохгүй гэдгийг хэлмээр байна.
3. Хэзээ ч PTC сайтыг хуурах гэж бүү үз!
Шударгаар рекламаа үзэж сонирхох. Өөрөөр хэлбэл ямар нэгэн cheat болон hack программ гэх мэт зүйлс хэрэглэхгүй байхыг хүсье.
4. Нэг сүлжээнээс олуулаа дарж болохгүй
Албан байгууллага болон интернет кафе гэх мэт нэг сүлжээтэй газраас бөөнөөрөө PTC-руу орж дарж болохгүй. Энэ нь бас хязгаарлагдмал. Бас аль болох ийм олон компьютертой газраас өөрийнхөө PTC сайтруугаа битгий орж байгаарай.
5. Та англи хэл болон өөр хэдэн хэл мэддэг бол давуу тал болно.
Мэдээж англи хэлтэй бол тухайн сайт талаарх ойлголтыг мэдэж авахад дөхөм бас янз бүрийн урамшуулал мэдээллийг цаг тухайд нь мэдэж авна.
Англи хэлээс гадна өөр хэл мэддэг бол тун сайн. Энэ нь хүмүүс элсүүлэхэд тун дөхөм байгаа юм. Жишээ нь: хятад хэлтэй бол хятадаар блог юмуу зар тавиад хятад хүмүүсийг урьж болно шүү дээ. Хэдэн тербум хүн амтай улс шүү дээ.
Эхний 4-г бол заавал бийлүүлээрэй. Харин 5 дахь нь бол тухайн хүний л асуудал.
Та эхний 4 шаардлагыг хангаж байвал яг одоо бүртгүүлж хийгээрэй гэж хэлмээр байна.
0 comments:
Post a Comment
Энэ өдрийн мэнд. Та соёлтой байгаарай